BUMTAN App
Download on the App Store
Android APK татах

Андройд утастай бол
энд дарж татаарай

Идэвхитэй сугалаа

Апп-аар дамжуулан тасалбар худалдаж аваад азаа туршаарай

Ялагчид

Сугалааны ялагчид

Өмнөх дууссан сугалааны ялагчид

СугалааЯлагчХонжвор

Ялагчдын сэтгэгдэл

Азтан болсон хүмүүсийн сэтгэгдлүүд

Урамшуулал

Урамшууллын оноо

Оноо цуглуулах даалгаваруудыг биелүүлэн урамшууллын оноогоо аваарай

Урамшууллын оноо 1
Урамшууллын оноо 2
Урамшууллын оноо 3
Урамшууллын оноо 4
Түгээмэл асуулт

Тусламж

Түгээмэл асуултуудын хариултыг эндээс аваарай

Энэхүү вэбсайтын хамгийн дээр байршуулсан линк дээр дарж татаарай. Татсаны дараагаар Аппликейшний БҮРТГҮҮЛЭХ хэсэгт дарж өөрийн утасны дугаараа оруулна. Таны гар утсанд 131359 дугаараас нэг удаагийн код ирэх ба тухайн 6 оронтой кодыг оруулж, цаашид нэвтрэх 4 оронтой пин кодыг үүсгэснээр бүртгэл амжилттай болно.

Манай хэрэглэгч 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллагадын банканд өөрийн нэр дээр данс эзэмшдэг Монгол Улсын иргэн байна.

Та сугалаа худалдан авахын тулд апп дах хэтэвчиндээ мөнгө байршуулах шаардлагатай. Ингэхийн тулд нүүр хэсэгт байх ЦЭНЭГЛЭХ товчийг дарж, цэнэглэх мөнгөн дүнгээ оруулна. Банкаа сонгож, Qpay-ээр гүйлгээ хийснээр хэтэвч тань амжилттай цэнэглэгдэнэ. Харин хэтэвчнээсээ мөнгө буцааж татах бол ХЭТЭВЧ рүү орж, МӨНГӨ ТАТАХ дээр дараад, мөнгөн дүнгээ оруулж апп-д холбосон дансаа сонгоод, БАНКНЫ ДАНС РУУ ТАТАХ товч дээр дарж гүйлгээ хийнэ. Та мөнгө татахын тулд ДАН баталгаажуулалт хийж, өөрийн нэр дээрх дансаа холбосон байх шаардлагатай. Мөн дээрх үйлдлүүдийг хийхэд гүйлгээний шимтгэл тооцогдохыг анхаарна уу.

Сугалаа худалдаж авахдаа аппликейшний ЁНДОО цэсэн дотор идэвхтэй борлуулагдаж буй сугалааны жагсаалтаас сонгон, өөрийн оролцохыг хүссэн сугалаан дээр дараарай. Сугалааны дүрэм буюу сугалааны тайлбар мэдээлэл, сугалаа дуусах хугацаа, сугалааны сангийн дүүргэлт, тохирол явагдах суваг, сугалааны азтаны тоо болон хонжворын хэмжээ, таны авах боломжит сугалааны тоо зэрэг бүх мэдээлэл гарч ирнэ. Эдгээртэй танилцаад СУГАЛАА АВАХ товч дээр дарснаар сугалааны дугаар буюу азын 6 тоог үүсгэх хэсэг нээгдэнэ. Энэ хэсэгт та 0-9 хүртэлх цифрээр азын дугаараа өөрөө үүсгэх эсвэл автоматаар үүсгэх сонголт хийх боломжтой. Хуудасны доод хэсэг дэх сугалааны тоо болоод, нийт үнийн дүнгээ шалгаад ТӨЛБӨР ТӨЛӨХ товчийг дараарай. Авсан сугалааныхаа дугаарыг аппликейшний нүүр хуудсан дахь “МИНИЙ СУГАЛАА” цэснээс шалгах боломжтой ба таны худалдан авсан сугалааны тоо ширхэг болоод сугалааны дугаарын мэдээлэл байна.

Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар хонжворын дүнгээс 40 хувийн татвар суутгагддаг бөгөөд энэ татвар нь Ялагч буюу азтаны регистрийн дугаар дээр бүртгэгддэг.

Сугалааны ялагчийг тохиолдлын, санамсаргүй аргаар олон улсын стандартад нийцсэн ISO cертификаттай бөмбөлгийн тусгай автомат машинаар шалгаруулах ба сугалааг тодорхой хугацааны давтамжтайгаар хонжворын сан дүүрэх буюу бүрдмэгц зохион байгуулж, ялагчийг олон нийтийн сүлжээний Bumtan lotto хаягаар болон олон нийтийн ТВ сувгаар шууд дамжуулалт (live)-аар бүх хэрэглэгчдэд нээлттэй ил тод байдлаар тодруулна. Сугалаа зохион байгуулагдсаны дараа ялагчийн мэдээлэл, сугалааны дугаар, хонжворын дүнг апп-д нээлттэй байршуулна.

Сугалааны хонжвор нь бэлэн мөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө гэсэн төрөлтэй байна. Хонжворын хэлбэрийг сугалаа худалдан авах үед болон тохирол явагдах үед хэрэглэгчид тогтмол тодорхой мэдээлнэ. Мөнгөөр олгогдох хонжворыг сугалааны дүрэмд өөрөөр заагаагүй бол хожсон, тохирол болсон өдөрт нь Ялагчийн Апп дээрх хэтэвчинд шилжүүлнэ. Ийнхүү шилжүүлэхдээ хонжвороос Монгол Улсын хуульд заасны дагуу холбогдох татварыг суутгасан дүнгээр шилжүүлнэ.

Бумтан апп хэрэглэгч урамшууллын оноо цуглуулах боломжтой. ПРОФАЙЛ цэсний УРАМШУУЛЛЫН ОНОО хэсэгт таны оноо болоод хэрхэн оноо цуглуулах зааварчилгаа харагдана. Оноо цуглуулах дараах 5 арга зам бий. 1. Найзаа уриад оноо цуглуулах. Профайл цэсний НАЙЗАА УРИХ хэсэгт урих хүнийхээ утасны дугаарыг оруулах ба найз тань урилгыг хүлээн авч, бүртгүүлснээр танд 2500 оноо нэмэгдэнэ. 2. И-мэйл хаягаа холбож оноо цуглуулах. И-мэйл хаягаа оруулснаар таны цахим шууданд баталгаажуулах линк ирэх ба линкийг дарж баталгаажуулснаар 1000 оноо нэмэгдэнэ. 3. ДАН баталгаажуулалт хийж оноо цуглуулах. Та ДАН системээр нэвтэрч өөрийгөө танин баталгаажуулалт хийснээр 1000 оноо нэмэгдэнэ. 4. Банкны дансаа холбоод оноо цуглуулах. Банкны данс холбох хэсгээр өөрийн нэр дээрх IBAN дансыг холбосноор 1000 оноо нэмэгдэнэ. 5. Худалдан авалтын 5%. Сугалаа худалдан авах бүрд үнийн дүнгийн 5% хүртэлх хувьтай тэнцэх урамшууллын оноо нэмэгдэнэ.

ОНОО ЗАРЦУУЛАХ товчин дээр дарж урамшууллын оноогоороо сугалаа худалдан авах боломжтой ба таны оноо сугалааны үнийн дүнтэй дүйцэхүйц буюу тэнцүү байх шаардлагатай юм. Жишээлбэл, 5000 оноогоор 5000 төгрөгийн үнэтэй сугалааг авах эрхтэй болно.

Профайл цэсний “Ибаримт хялбар бүртгэл” хэсэгт Ebarimt аппликейшны нэвтрэх нэрээ оруулаад автоматаар баримтаа бүртгүүлэх боломжтой. Мөн таны худалдан авалт бүрийн баримтын мэдээллийг таны апп-д бүртгүүлсэн имейл хаягт илгээнэ.